Wednesday, December 18, 2013

Хиймэл дагуулуудын мэдээний үнийн судалгаа

Товчхон бөгөөд нэлээд нарийн /цөөхөн дагуул/ хүрээнд, жаахан судалсан бөгөөд 2012 оны байдлаар гэдгийг тодотгоё. https://drive.google.com/?authuser=0#my-drive

Tuesday, September 11, 2012

Олон улсын симпозиум

"Монголын нүүдлийн МАА ба экосистемийн сүлжээ" сэдэвт олон улсын симпозиум 2012.09.11 нд болж өнгөрлөө. Японы "Хүмүүнлэг ба Байгалийн Судалгааны Хүрээлэн" /ХБСХ/ ба ЦУОШГ болон Байгаль Орчин Ногоон Хөгжлийн Яам, Үйлдвэр ХАА Яам зэргээс сонирхолтой тоо баримттай олон сайхан илтгэлүүд тавигдаж, хэлэлцэгдлээ.
Сүүлийн үеийн тоо баримт олж авъя гэвэл доорх илтгэлүүд рүү орж үзээрэй.

З.Батжаргал, П.Гомболүүдэв, Г.Даваа - Даяаршил, уур амьсгал, ус ба монгол ахуй амьдрал

Ж.Цогтбаатар /ГеоЭкХүрээлэн/ - Монголын ойн нөөц ба хомсдолын асуудал

А.Энхбат /БОНХЯ/- Байгаль орчны бодлого ба шинжлэх ухаан

               







Thursday, March 22, 2012

Монгол хүн сансарт ниссэний 31 жил, Монгол улсын хиймэл дагуул.

Эдүгээгээс 31 жилийн өмнө Жүгдэрдэмидийн Гүррагчаа сансарт гарч Монгол түмэн баяссан билээ.

Үүнтэй холбогдуулаад олон сайхан илтгэлүүд тавигдсаны дотор Монгол улс хиймэл дагуултай болохоор бичиг баримт боловсруулж байгаа мэдээ, хүмүүсийн их сонирхолыг татлаа.
Мөн Монгол эмэгтэй хүн сансарт нисэх болтугай гэсэн санал дэвшүүлсэн нь хүмүүсийн их талархалыг хүлээлээ.
Дагуул хөөргөхтэй холбоотойгоор бас Ерөнхий сайдын дэргэд бүтэц бий болгох асуудал дэвшигдэх нь байна. Энэ бас их чухал санал юмаа.

Wednesday, March 21, 2012

Ерөнхий сайд Цаг Уурт айлчилж, Супер компьютер нээв.

Монгол Улсын Ерөнхий сайд Сү.Батболд 2012 оны 3 дугаар сарын 22нд Цаг Уурын байгууллага дээр айлчлан Цаг Уурчдын баярын мэнд дэвшүүлэн, мөн бас Дэлхийн усны өдрийг тохиолдуулан баярын мэнд хүргэлээ.

Онцолж хэлсэн зүйл нь - хөгжлийн түрүүнд байгаль орчноо авч үзэж байхаар бодлого боловсруулан батлуулна гэв.
Мөн Цаг Уурын урьдчилан сэргийлэх мэдээ боловсруулах ажиллагаа маш хурдан бөгөөд оновчтой болгож байгаа, Монгол улсад анх удаа ашиглалтанд орж байгаа Супер компьютерийн ажиллагааг нээлээ.

Thursday, February 23, 2012

Нэгэн хундаганы үг

Бүх хүмүүсийг тэнэг гэж бодогч нарын сүүлч бөгөөд мөн бас гүн ухаантнуудын сүүл болох нэгэн "бүх хүн солиорчихжээ" гэж хэлсэн билээ. Гүн ухааныг рок болгон дуулагч нэгэн бээр "Ээжээ, энэ хүмүүс солиорчихжээ" гэж дуулж түүнээс давсан. Гэтэл эргээд ээжийх нь оюун ухааныг ард түмэн бүрдүүлдэг, иймд ард түмэн тэнэг биш гэсэн логикт хүрнэ. Иймд ард түмнийхээ төлөө энэхүү хундагыг өргөн баръяа.

Wednesday, November 16, 2011

Монголын GIS Day

Газарзүйн Мэдээллийн Систем хийдэг ESRI (ArcGIS) компани Дэлхийн GIS Day -г санаачлан жил бүр хийдэг юм, энэ өдөр. Уг өдрийг мөн бас Монгол улсад зохион байгуулж байна. Байгаль Орчны Мэдээллийн Төв - Хүндэт байгууллагаар тодров.


Monday, October 31, 2011

MNG-д анх удаа Супер Компьютер


Монгол улсад анх удаа Cray супер компьютер суурилуулах ажил хоёр 7 хоног орчим явагдаад
дуусч байна. Цаг Уур Орчны Шинжилгээний газар дээр суурилагдаж байгаа бөгөөд цаг
уурын урьдчилан мэдээлэх загварыг хурдан, оновчтой бодуулахад ашиглах юм.
Цаг уурын үзэгдэл өөрөө санамсаргүй тохиолдол ихтэй, урьдчилан хэлэхэд төвөгтэй үзэгдэл
билээ. Үүнийг ийм хурдтай хүчин чадалтай тооцоолох компьютер дээр тусгай загварыг
ажиллуулсанаар, цаг уурын үзэгдлийн урьдчилан хэлэх таарцыг ихэсгэн, мөн хурд нь маш
их болж байгаа юм.
Компьютерийн хүчин чадлыг хүнд ойлгомжтойгоор бүдүүн хадуун хэлвэл хоёр томоохон
шкафанд 400-аад РС багтаж байна гэж ойлгоход болох юм.
Ингээд Мэдээллийн Технологийн хөгжил Монгол улсад улам хурдан болох болтугай.

Friday, September 23, 2011

Япон тагнуул дагуул хөөргөлөө

Багаж 60см хэмжээтэй зүйлийг харж чадна

Тагнуул дагуул “Когаку-4” Танэгасима сансрын буудлаас H2A пуужингаар хөөргөсөн байна.
Энэ амжилттай хөөргөлтийн тухай Японы агаарсансрын агентлаг JAXA мэдээлсэн байна. Цаг агаарын таагүй байдлаас шалтгаалан уг хөөргөлт 3 удаа хойшилжээ. Өнгөрсөн бүтэн сайн өдөр л гэхэд “Роке далайн хуй салхи тухайн орныг бүрхэн авчээ.
Ийнхүү тагнуул хөөргөх болсон Япончуудын шалтгаан нь Хойд Солонгосын пуужинт хөтөлбөр юм. Япон улс уг цувралын 3 дагуултай билээ. Гурав дахь нь буюу “Когаку-3” 2009 оны 11-р сард хөөргөгдсөн. Mitsubishi  Heavy  Industries –ийн хийсэн “Когаку-4” нь сансрын замнал буюу орбит дээрээ хуучирсан “Когаку-2”-г орлох зориулалттай. Маш нууцлагдсан баримтуудаас ганцхан зүйл тодорхой байгаа нь сансраас хэдэн зуун километр газрыг ажиглахаас гадна 60см зүйлийг харж чадах гэнэ. Цэргийн зориулалттай мэдээлэл цуглуулахаас гадна том аюул гамшгийг урьдчилан мэдээлэх юм байна.
Шинэ дагуулыг хийхэд Япон улс 468,67 сая доллар, зөвхөн хөөргөхөд л 130,54 сая доллар тус тус зарцуулжээ.
Тагнуул дагуул өөр хоёр радар дагуултай хамт, хамгийн багадаа хоногт нэг удаа Дэлхийн аль нэг зүйлийн зургийг авна. 2012 онд Япон улс хуучирсан хоёр радар дагуулаа солих зорилгоор бас хоёр радар дагуул хөөргөхөөр төлөвлөөд байгаа юм байна.
2011 оны 9 дүгээр сар 23. http://www.izvestia.ru/news/501681

Thursday, September 22, 2011

Гео-мэдээлэл сонирхогчдын 9-р сарын уулзалт


Posted: 21 Sep 2011 06:45 PM PDT
Гео-мэдээлэл сонирхогчдын 9-р сарын уулзалт амжилттай боллоо

Өчигдөр 2-3 сар завсарласан уулзалтаа дэмжигчдийнхээ (ялангуяа Одбаяр ахад баярлалаа) тусламжтайгаар дахин амжилттай зохион байгууллагдлаа. Уламжлал гэмээр ч юмуу үйл ажиллагааны танилцуулга, дараахь саруудад уулзалтын тов болон сэдвүүдийн танилцуулгаар уулзалт маань эхлэлээ.

  • Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-ийн Монгол дахь хөтөлбөрийн газрын Газарзүйн мэдээллийн систем (ГМС)-ийн хэрэглээ, ашиглалт - Д.Санжмятав, WWF-ийн Монгол дахь хөтөлбөрийн газар
  • Ландшафтын зүйлүүдийн аргазүйг "Зүйлд тулгуурласан Зүүн бүсийн байгаль хамгаалал" төсөл хэрэглэсэн нь - Л.Очирхуяг, Зэрлэг амьтдыг хамгаалах нийгэмлэг (WCS)-ийн Монгол дахь хөтөлбөрийн газар
Монгол улсын их сургуулийн Газарзүй геологийн сургууль Нидерландын Твенти их сургуулийн Гео-мэдээлэл, дэлхий судлалын факультетийн албан ёсны зөвшөөрөлтэй "Газарзүйн мэдээллийн систем (ГМС)-ийн үндэс" ном хэвлэгдэн худалдаанд гарсан болон дараа 7 хоногт нээлтийн үйл ажиллагаа болохыг тус сургуулийн багш, проф Д.Болорчулуун танилцууллаа.

Уулзалтын фото зурагнууд болон илтгэлүүдийг үзье гэвэл энд дарна уу.

Мөн уулзалтын төгсгөлд дараахь саруудад болох уулзалтуудыг МУИС, ГГС дээр зохион байгуулах, 11-р сард болох ГМС-ийн өдөр (GIS day)зохион байгуулалтын талаар хэлэлцүүлгэ явагдлаа.

Уулзалтанд ирсэн та бүхэнд баярлалаа.

Monday, September 19, 2011

Зарлал: 9-р сарын уулзалт (Geo-meeting)


Зарлал: 9-р сарын уулзалт (Geo-meeting)

Энэ сарын уулзалт нөгөөдөр буюу 9-р сарын 21-ны өдөр 18:30 - 20:30 цагын хооронд Цаг уур орчны шинжилгээний газар (ЦУОШГ)-ын хурлан танхимд болно. Уулзалтын хөтөлбөр:

18:30 - 18:40 Бүртгэл, уулзалтын танилцуулга

18:40 - 19: 10 Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-ийн Монгол дахь хөтөлбөрийн газрын Газарзүйн мэдээллийн систем (ГМС)-ийн хэрэглээ, ашиглалт - Д.Санжмятав, WWF-ийн Монгол дахь хөтөлбөрийн газар

19:10 - 19:30 Завсарлага

19:30 - 20:00 "Зүйлд тулгуурласан Зүүн бүсийн зүйлүүдийн хамгаалал" төслийн үр дүн -Л.Очирхуяг, Зэрлэг амьтдыг хамгаалах нийгэмлэг (WCS)-ийн Монгол дахь хөтөлбөрийн газар

20:00 - 20:10 Монгол ном: Газарзүйн мэдээллийн системийн үндэс - О.Алтансүх, МУИС, ГГС

20:10 - 20:30 Хэлэлцүүлгэ

Төлбөр: ҮНЭГҮЙ
Санаачлагч: “Гео-мэдээлэл” блог (http://mongeoinfo.blogspot.com/)
Зохион байгуулагчид:
Монголын Гео-мэдээлэл зүйн судлаачдын холбоо
Дэмжигчид:
“Геомонгол” блог (http://geomongol.blogspot.com/)
“Remote sensing&GIS” блог (http://rsgis-od.blogspot.com/)

Monday, August 29, 2011

“Principles of GIS” ном худалдаанд гарлаа


М О Н Г О Л У Л С Ы Н И Х С У Р Г У У Л Ь
Г А З А Р З Ү Й - Г Е О Л О Г И Й Н С У Р Г У У Л Ь
Сайн байна уу? ГМС-ийн судлаач, мэргэжилтэн, оюутан та бүхэн
Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэхийн сацуу ITC-ийн “Principles of GIS”
ном Монгол хэл дээр орчуулагдан, хэвлэгдээд, худалдаанд гарсаныг дуулгахад
таатай байна.
Тус ном нь А4 хэмжээтэй нийт 262 хуудас бөгөөд үүнээс 58 хуудас нь нэр
томъёоны тайлбар буюу багахан хэмжээний ГМС-ийн толь бичгийг багтаасан.
Энэхүү зартай хамт тухайн номны зарим хэсгүүдийг жишээ болгон орууллаа.
Номыг “Интер ном” болон Их дэлгүүр дэх “Majestic” номын дэлгүүрээр
дамжуулан худалдаалж байгаа бөгөөд 3 болон түүнээс дээш ширхэгээр
дэлгүүрт зарагдаж буй үнээс бага үнээр авахыг хүсвэл 91993096 утсаар холбоо
барина уу.
Та бүхний ГМС-ийн мэдлэгийг дээшлүүлэх оюуны хэрэгцээг
бидний бүтээсэн ном хангана гэдэгт эргэлзэхгүй байна.
Номны талаарх хамтран ажиллах саналыг МУИС-ийн Газарзүй-Геологийн Сургууль болон
91993096, altansukh22@yahoo.com, altansukh@num.edu.mn цахим хаягаар хүлээн авна.
Жич: Урьдчилсан захиалга өгсөн хувь хүн, албан байгууллага дээрх утсаар холбоо барина уу.
Хүндэтгэсэн,
Доктор О.Алтансүх
Номны жишээг харна гэвэл энд дарна уу!

Wednesday, July 27, 2011

Засаг захиргааны хилүүд

Дандаа л хэрэг болж байдаг засаг захиргааны хилүүдийг GoogleEarth дээр ажиллахаар .kmz хэлбэрээр тавилаа. Дараа нь цаг зав гарахаараа .shp хэлбэрээр тавинаа.
Aimag_geo - аймгуудын хил
Aimag_center_geo - аймгийн төвүүд
Soum_geo - сумын хилүүд
soum_center_geo - сумын төвүүд
UB_dist_geo - дүүргийн хилүүд

Tuesday, June 21, 2011

Хиймэл дагуулууд

Дэлхийг тойроод 13000 гаруй хиймэл дагуулууд байдаг.
Үүнийг нүдээр үзэж кайф авъя гэвэл дараах холбоос орж үзнэ үү. GoogleEarth дээр ажиллаж байгаа шиг эргүүлээд, томруулаад, жижигсээд үзээрэй.
www.gearthblog.com/satellites.html

Wednesday, June 8, 2011

Зарлал

Geo-meeting: 6-р сарын "Гео-мэдээлэл" уулзалт

"Гео-мэдээлэл" сар бүрийн уулзалт
Зорилго: Гео-мэдээллийн (Зайнаас тандан судлал (RS), Газарзүйн мэдээллийн систем (GIS) болон Хиймэл дагуулын байрлал тогтоох систем (GNSS) г.м) шинжлэх ухаан болон технологийн арга зүй, хэрэглээний талаар судлаач, мэргэжилтэнгүүд, оюутнууд болон сонирхогчид цуглан санал бодол, туршлагаа солилцох.
Сэдэв:
1. Монгол орны солбилцлын систем болон тусгагуудын тухай -Илтгэгч: С.Төмөрбаатар, МонМЕТ ХХК
2. Байгаль орчны Гео-мэдээллийн сан (Geodatabase) - Илтгэгч: Г.Батхишиг, Байгаль орчны Мэдээллийн төв
Хэзээ: 2011 оны 6-р сарын 15-ны өдөр, 18:30 – 20:30
Хаана: МУИС-ийн Газарзүй Геологийн сургууль (6-р байр), 205 тоот
Төлбөр: ҮНЭГҮЙ
Санаачлагч: “Гео-мэдээлэл” блог (http://mongeoinfo.blogspot.com/)
Зохион байгуулагчид:
Монголын Гео-мэдээлэл зүйн судлаачдын холбоо
Дэмжигчид:
“Геомонгол” блог (http://geomongol.blogspot.com/)
“Remote sensing&GIS” блог (http://rsgis-od.blogspot.com/)

Wednesday, May 25, 2011

Мэдээлэл, харилцаа, холбооны 90 жил 2 дахь өдрөө

Мэдээлэл, харилцаа, холбооны 90 жил 2 дахь өдрөө буюу 2011.05.26 нд Төрийн Ордонд үргэлжилсээр. Энэ өдөр гол нь 2021 хүртэлх баримтлах бодлогын баримт бичиг боловсруулан, ирээдүйн хөгжлийн чиг баримжаагаа тодорхойлж авна.
За ингээд зарим зураг болон үзүүлэнгүүдээс толилуулъя.

















Radisson Lexington hotel
Powered by Best Free Counters