Wednesday, November 16, 2011
Монголын GIS Day
Газарзүйн Мэдээллийн Систем хийдэг ESRI (ArcGIS) компани Дэлхийн GIS Day -г санаачлан жил бүр хийдэг юм, энэ өдөр. Уг өдрийг мөн бас Монгол улсад зохион байгуулж байна. Байгаль Орчны Мэдээллийн Төв - Хүндэт байгууллагаар тодров.
Monday, October 31, 2011
MNG-д анх удаа Супер Компьютер
Монгол улсад анх удаа Cray супер компьютер суурилуулах ажил хоёр 7 хоног орчим явагдаад
дуусч байна. Цаг Уур Орчны Шинжилгээний газар дээр суурилагдаж байгаа бөгөөд цаг
уурын урьдчилан мэдээлэх загварыг хурдан, оновчтой бодуулахад ашиглах юм.
Цаг уурын үзэгдэл өөрөө санамсаргүй тохиолдол ихтэй, урьдчилан хэлэхэд төвөгтэй үзэгдэл
билээ. Үүнийг ийм хурдтай хүчин чадалтай тооцоолох компьютер дээр тусгай загварыг
ажиллуулсанаар, цаг уурын үзэгдлийн урьдчилан хэлэх таарцыг ихэсгэн, мөн хурд нь маш
их болж байгаа юм.
Компьютерийн хүчин чадлыг хүнд ойлгомжтойгоор бүдүүн хадуун хэлвэл хоёр томоохон
шкафанд 400-аад РС багтаж байна гэж ойлгоход болох юм.
Ингээд Мэдээллийн Технологийн хөгжил Монгол улсад улам хурдан болох болтугай.
Friday, September 23, 2011
Япон тагнуул дагуул хөөргөлөө
Багаж 60см хэмжээтэй зүйлийг харж чадна
Тагнуул дагуул “Когаку-4”-г Танэгасима сансрын буудлаас H2A пуужингаар хөөргөсөн байна.
Энэ амжилттай хөөргөлтийн тухай Японы агаарсансрын агентлаг JAXA мэдээлсэн байна. Цаг агаарын таагүй байдлаас шалтгаалан уг хөөргөлт 3 удаа хойшилжээ. Өнгөрсөн бүтэн сайн өдөр л гэхэд “Роке” далайн хуй салхи тухайн орныг бүрхэн авчээ.
Ийнхүү тагнуул хөөргөх болсон Япончуудын шалтгаан нь Хойд Солонгосын пуужинт хөтөлбөр юм. Япон улс уг цувралын 3 дагуултай билээ. Гурав дахь нь буюу “Когаку-3” 2009 оны 11-р сард хөөргөгдсөн. Mitsubishi Heavy Industries –ийн хийсэн “Когаку-4” нь сансрын замнал буюу орбит дээрээ хуучирсан “Когаку-2”-г орлох зориулалттай. Маш нууцлагдсан баримтуудаас ганцхан зүйл тодорхой байгаа нь сансраас хэдэн зуун километр газрыг ажиглахаас гадна 60см зүйлийг харж чадах гэнэ. Цэргийн зориулалттай мэдээлэл цуглуулахаас гадна том аюул гамшгийг урьдчилан мэдээлэх юм байна.
Шинэ дагуулыг хийхэд Япон улс 468,67 сая доллар, зөвхөн хөөргөхөд л 130,54 сая доллар тус тус зарцуулжээ.
Тагнуул дагуул өөр хоёр радар дагуултай хамт, хамгийн багадаа хоногт нэг удаа Дэлхийн аль нэг зүйлийн зургийг авна. 2012 онд Япон улс хуучирсан хоёр радар дагуулаа солих зорилгоор бас хоёр радар дагуул хөөргөхөөр төлөвлөөд байгаа юм байна.
2011 оны 9 дүгээр сар 23. http://www.izvestia.ru/news/501681
Thursday, September 22, 2011
Гео-мэдээлэл сонирхогчдын 9-р сарын уулзалт
Posted: 21 Sep 2011 06:45 PM PDT Гео-мэдээлэл сонирхогчдын 9-р сарын уулзалт амжилттай боллоо Өчигдөр 2-3 сар завсарласан уулзалтаа дэмжигчдийнхээ (ялангуяа Одбаяр ахад баярлалаа) тусламжтайгаар дахин амжилттай зохион байгууллагдлаа. Уламжлал гэмээр ч юмуу үйл ажиллагааны танилцуулга, дараахь саруудад уулзалтын тов болон сэдвүүдийн танилцуулгаар уулзалт маань эхлэлээ.
Монгол улсын их сургуулийн Газарзүй геологийн сургууль Нидерландын Твенти их сургуулийн Гео-мэдээлэл, дэлхий судлалын факультетийн албан ёсны зөвшөөрөлтэй "Газарзүйн мэдээллийн систем (ГМС)-ийн үндэс" ном хэвлэгдэн худалдаанд гарсан болон дараа 7 хоногт нээлтийн үйл ажиллагаа болохыг тус сургуулийн багш, проф Д.Болорчулуун танилцууллаа. Уулзалтын фото зурагнууд болон илтгэлүүдийг үзье гэвэл энд дарна уу. Мөн уулзалтын төгсгөлд дараахь саруудад болох уулзалтуудыг МУИС, ГГС дээр зохион байгуулах, 11-р сард болох ГМС-ийн өдөр (GIS day)зохион байгуулалтын талаар хэлэлцүүлгэ явагдлаа. Уулзалтанд ирсэн та бүхэнд баярлалаа. |
Monday, September 19, 2011
Зарлал: 9-р сарын уулзалт (Geo-meeting)
Зарлал: 9-р сарын уулзалт (Geo-meeting)
Энэ сарын уулзалт нөгөөдөр буюу 9-р сарын 21-ны өдөр 18:30 - 20:30 цагын хооронд Цаг уур орчны шинжилгээний газар (ЦУОШГ)-ын хурлан танхимд болно. Уулзалтын хөтөлбөр:
18:30 - 18:40 Бүртгэл, уулзалтын танилцуулга
18:40 - 19: 10 Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-ийн Монгол дахь хөтөлбөрийн газрын Газарзүйн мэдээллийн систем (ГМС)-ийн хэрэглээ, ашиглалт - Д.Санжмятав, WWF-ийн Монгол дахь хөтөлбөрийн газар
19:10 - 19:30 Завсарлага
19:30 - 20:00 "Зүйлд тулгуурласан Зүүн бүсийн зүйлүүдийн хамгаалал" төслийн үр дүн -Л.Очирхуяг, Зэрлэг амьтдыг хамгаалах нийгэмлэг (WCS)-ийн Монгол дахь хөтөлбөрийн газар
20:00 - 20:10 Монгол ном: Газарзүйн мэдээллийн системийн үндэс - О.Алтансүх, МУИС, ГГС
20:10 - 20:30 Хэлэлцүүлгэ
Төлбөр: ҮНЭГҮЙ
Зохион байгуулагчид:
Монголын Гео-мэдээлэл зүйн судлаачдын холбоо
Дэмжигчид:
Monday, August 29, 2011
“Principles of GIS” ном худалдаанд гарлаа
М О Н Г О Л У Л С Ы Н И Х С У Р Г У У Л Ь
Г А З А Р З Ү Й - Г Е О Л О Г И Й Н С У Р Г У У Л Ь
Сайн байна уу? ГМС-ийн судлаач, мэргэжилтэн, оюутан та бүхэн
Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэхийн сацуу ITC-ийн “Principles of GIS”
ном Монгол хэл дээр орчуулагдан, хэвлэгдээд, худалдаанд гарсаныг дуулгахад
таатай байна.
Тус ном нь А4 хэмжээтэй нийт 262 хуудас бөгөөд үүнээс 58 хуудас нь нэр
томъёоны тайлбар буюу багахан хэмжээний ГМС-ийн толь бичгийг багтаасан.
Энэхүү зартай хамт тухайн номны зарим хэсгүүдийг жишээ болгон орууллаа.
Номыг “Интер ном” болон Их дэлгүүр дэх “Majestic” номын дэлгүүрээр
дамжуулан худалдаалж байгаа бөгөөд 3 болон түүнээс дээш ширхэгээр
дэлгүүрт зарагдаж буй үнээс бага үнээр авахыг хүсвэл 91993096 утсаар холбоо
барина уу.
Та бүхний ГМС-ийн мэдлэгийг дээшлүүлэх оюуны хэрэгцээг
бидний бүтээсэн ном хангана гэдэгт эргэлзэхгүй байна.
Номны талаарх хамтран ажиллах саналыг МУИС-ийн Газарзүй-Геологийн Сургууль болон
91993096, altansukh22@yahoo.com, altansukh@num.edu.mn цахим хаягаар хүлээн авна.
Жич: Урьдчилсан захиалга өгсөн хувь хүн, албан байгууллага дээрх утсаар холбоо барина уу.
Хүндэтгэсэн,
Доктор О.Алтансүх
Номны жишээг харна гэвэл энд дарна уу!
Wednesday, July 27, 2011
Засаг захиргааны хилүүд
Дандаа л хэрэг болж байдаг засаг захиргааны хилүүдийг GoogleEarth дээр ажиллахаар .kmz хэлбэрээр тавилаа. Дараа нь цаг зав гарахаараа .shp хэлбэрээр тавинаа.
Aimag_geo - аймгуудын хил
Aimag_center_geo - аймгийн төвүүд
Soum_geo - сумын хилүүд
soum_center_geo - сумын төвүүд
UB_dist_geo - дүүргийн хилүүд
Aimag_geo - аймгуудын хил
Aimag_center_geo - аймгийн төвүүд
Soum_geo - сумын хилүүд
soum_center_geo - сумын төвүүд
UB_dist_geo - дүүргийн хилүүд
Subscribe to:
Posts (Atom)