Friday, March 25, 2011

Гео оронзайн тагнуулын бага хурал

DGI-2011

Гео оронзайн тагнуулын DGI-2011 (Defence Geospatial Intellegence Conference and Exhibition) Европын 7-р бага хурал 1-р сарын 24-27нд Лондон хотноо болж өнгөрлөө. Оролцогч нар гео оронзайн тагнуулын сүүлийн үеийн хандлага болон технологийн талын асуудлуудыг хэлэлцлээ. Европын энэ том, сэдэвчилсэн арга хэмжээнд 43 орны 350 гаран мэргэжилтнүүд оролцсон бөгөөд эдгээр нь батлан хамгаалах болон хүчний байгууллагуудаас, газарзүйн мэдээллийн салбараас, олон улсын газрын зургийн болон шинжлэх ухааны төвүүдээс тус тус ирцгээжээ.
Тус бага хурлын үндсэн сэдэв гэвэл гео оронзайн тагнуулын хөгжлийн стратеги, газарзүйн мэдээллийн системийн архитектур, газарзүйн мэдээллийн системийг байлдааны ажиллагаанд болон их хүн хамарсан ажиллгаанд яаж ашиглах, цэрэг дайн болон ер нь нийгэмд газарзүйн мэдээллийн системийн хэрэглээний үүргийн өөрчлөлт зэрэг асуудлууд байлаа.
Газарзүйн мэдээллийн системийн хэрэглээний дэлхийн зах зээлийн хурдан өсөлтийг (урьдчилсан байдлаар ирэх 5 жилд энэ хэрэглээ 65% хүртэл өснө) оролцогчид тэмдэглэж байв. Лидар (лазер), мултиспектр, радарын технологууд хурдтай хөгжиж байгаа бөгөөд мөн нисгэгчгүй төхөөрөмжүүд зэрэг дээрээс зураг авах технологиуд эрчимтэй хөгжиж байна. Олон улсын хямралтай болон ястан хоорондын зөрчилтэй, гамшиг болсон муж газрууд, ашигт малтмалын хайгуул болон олзворлох, хэлэлцээрийн биелэлт шалгах, олон улсын байгууллагын ажиллагаа зэрэг арга хэмжээнүүдэд газарзүйн мэдээллийн технологийн хэрэглээ өндөр хөгжих болжээ.
Газарзүйн мэдээллийн технологийг хамгийн их шаардаж байгаа гол салбарууд:
- Батлан хамгаалахын ажиллагаа хангах
- Хөдөлж буй зүйлийн солбицол-дохионы мэдээлэл
- Маш нарийн ба хөдөлгөөнт, өндөр ялгах чадвартай 3D загварууд
- Далайн усны хөдөлгөөнийг хянах геомэдээллийн хангамж
- Дотоодын, цагдааг оролцуулаад, хүчний хамгаалалтын геомэдээллийн хангамж
- Гамшгийн ажиллагаа, нууц хил давалт, хулгайн ан, мансууруулах бодис хил давуулах зэрэг ажиллагаануудыг хянах.

2000-аад оны эхээр болсон 1-р бага хурлаа бодвол илтгэгч нар Хиймэл дагуулаас мэдээ цуглуулах талаар бараг ярьцгаасангүй.
Мэдээж хэрэг одоо байгаа агаар ба сансрын нөөцүүд асар их мэдээлэл тэртээ тэргүй өгч байгаа билээ. Зөвхөн 2009 оны нисгэгчгүй жижиг онгоцны видео бичлэгүүд гэхэд тасралтгүй 24 жил үзэхийг шаардаж байгаа юм байна. 2010 онд энэ хэмжээ хэдэн 10 дахин өссөн.
Батлан хамгаалахын геомэдээллийн асуудлууд одоо гео оронзайн тагнуулын технологийн өөр төвшинд яригдаж байна:
- Янз бүрийн эх үүсвэрээс (үзэгдэх гэрэл, радиоэлектрон, дохион, агент тагнуул (MINT, SIGINT, MASINT, HUMINT)) цуглаж буй мэдээг боловсруулах, хадгалах, нийлэгжүүлэх зэргийг автоматжуулах. Энэ нь асар их тооцоолох хүчин чадал шаардах бөгөөд мэдээллийг боловсруулах ба түгээх шинэ архитектуртай систем шаардаж байна.
- Мэдээллийн өргөн солилцоо, геомэдээллийн бүтээгдэхүүнийг батлан хамгаалахын удирдлагад, үүн дотроо тактикийн хэсэгт (рот-салаа) мэдээний янз бүрийн эрхтэйгээр шуурхай хүргэх.
- Бүтээгдэхүүний үзүүлэх ба солилцох фоматын стандарттай болох.
- Дэлхийн I дайнаас хойш Барууны орнууд голцуу хамтран дайнд орж байв. Ирак болон Афганистанд болсон дайнууд ч үүнээс гажаагүй. Ийм хамтарсан дайнууд байлдааны төлөвлөлт ба зохион байгуулалтанд газарзүйн мэдээллийн систем ашиглахдаа бие биедээ ойлгомжтойгоор хийх хандлагыг шаардаж байгаа юм.

Энэхүү DGI-2011 бага хурлын үеэр Европ, Америк, Австрали, Израйлийн газарзүйн алба ба сансрын тагнуулын албадын дарга нар геомэдээллийн орчин үеийн чиг хандлагын талаар ярьцгаалаа. Америк, Франц, Канад, Итали, Израйль улсуудын дагуул удирдах оператор-компаниудын төлөөлөгч нар, мөн бас Америк, Европ, Азийн газарзүйн мэдээллийн систем хийгчдийн төлөөлөгч нар тус тус үг хэлцгээв.
Газарзүйн мэдээллийн технологийн үсрэнгүй хөгжлийн хүрээнд, ялангуяа агаар сансрын ажиглалт дээр тулгуурласан, гео оронзайн шуурхай мэдээллийн үүрэг өөрчлөгдөж байгаа аж. DGI-2011 бага хурлын илтгэлүүдээс жишээ аван дээрхийг үлгэрлэн үзүүлье.
2010 оны 11-р сарын 23нд Хойд Солонгос Шар Тэнгис дэхь Өмнөд Солонгосын арал руу их буугаар буудсан билээ. 4 хүн нас барж, 18 хүн шархадсан юм. Өмнөд Солонгос “их хохирол учруулсан” хариу цохилт өгсөн. 2010 оны 11-р сарын 26нд америкийн арилжааны хиймэл дагуулаас авсан мэдээгээр бол Хойд Солонгосын их буунуудын байрлал тэс өөр байсан нь илэрсэн юм. Дүн шинжилгээний Stratfor агентлагын хийсэн мэдээгээр бол хариу цохилт ямар ч үр дүнгүй байжээ. Өмнөд Солонгосын К-9 их бууны 155мм-ийн сумнаас үүссэн хонхорхой Хойд Солонгосын их бууны байрлалаас өөр газар үүссэн байж.
Маш том шуугиан болж Ө.Солонгосын Батлан Хамгаалахын Сайд огцров. 10 жилийн өмнө бол аль ч улсын Батлан Хамгаалахын байгууллагын илтгэл бол үнэнд тооцогддог байсан бөгөөд харин батлан хамгаалахын түүхчид бол эсрэг талын илтгэлүүд хуурамч хандлага агуулдаг гэдгийг мэддэг юм. Харин одоо бол үнэн мөнийг хянах, сансрын шалгалт хэдхэн хоногын дотор хийгдэж, олон түмэнд мэдээллэгддэг болжээ.
DGI-2011 –ийн хүрээнд, хямралт газруудын газарзүйн зураг хийлтээр мэргэжиж буй UNOSAT байгууллагын төлөөлөгчийн тавьсан илтгэлд дурдагдсан өөр нэг жишээ – Киргизийн Ош хотод болсон үндэстэн хоорондын үйл явдалд, хиймэл дагуулын мэдээгээр дүн шинжилгээ хийхэд бусдад бүслэгдсэн газруудын хүмүүс "SOS" гэсэн тэмдэг их тавьсан байжээ. Энэ нь гамшгийн тухай, өндөр ялгах чадвартай хиймэл дагуулаар дамжуулан нийтэд мэдээлэх гэсэн анхны оролдлог байлаа хэмээн үзэж болохоор байжээ.
Жич: эх үүсвэр - http://www.scanex.ru/ru/news/News_Preview.asp?id=n9813065
бараг л товчлон орчууллаа.

Wednesday, March 23, 2011

Монгол хүн - Сансарт 30 жил

Монгол хүн сансарт ниссэний 30 жилийн ойн арга хэмжээний хүрээнд "Сансар судлал - Монгол оронд" гэсэн эрдэм шинжилгээний бага хурал хүүхдийн номын ордонд болж өнгөрлөө.
Бүх Сансрын нисгэгчид (Орос болон Монголын), эрдэмтэн мэргэд, инженер техникч, дарга түшмэд нар оролцлоо.
Үндсэн 5 илтгэл тавигдлаа. Үүнд:
1. "Монголын иргэний сансрын нислэгийн үр дүн" Академич Б.Чадраа гуай.
2. "Сансрын эмнэлэг, биологийн зарим асуудлууд" Академич Л.Лхагва.
3. "Сансрын холбооны хөгжил Монголд", У.Мөнхболд, Мобиком.
4. "Тандан судалгааны хөгжил", Г.Амарсайхан, ШУА.
5. "Үндэсний хиймэл дагуул хөөргөх хэрэгцээ, шаардлага", Б.Амгаланбат, МШХХТГ.
Radisson Lexington hotel
Powered by Best Free Counters