Thursday, April 28, 2011

Гангийн семинар

4-р сарын 27нд ЦУОШГ-ын хурлын зааланд Гангийн тухай семинар болж өнгөрөв. БОМТ-ийн Захирал С.Хөдөлмөр нээж үг хэлсэн бөгөөд мөн "Ган чимээгүй үхэл" гэсэн тойм илтгэл тавив.
БОМТ-өөс "Хиймэл дагуулын мэдээг Гангийн мониторингт ашиглаж байгаа нь", УЦУХ-ийн ХАА сектороос "Монгол орны гангийн мониторинг, түүний зарим үр дүн" гэсэн 2 илтгэл тавьж хэлэлцүүлэв.
УЦУХ, ОБЕГ, ХХААЯ, БОМТ, ГеоЭкололгийн хүрээлэн зэрэг байгууллагууд оролцож үнэтэй, санал зөвлөлгөөнүүд өгөв.
Жич: 3 илтгэлийг дэлгэрэнгүй үзнэ гэвэл тухайн илтгэлийн нэр дээр дараарай.

Friday, April 15, 2011

2000-2009 оны ой хээрийн түймрийн тоо баримт

Ой хээрийн түймрийн тоо, аймаг тус бүрээр, 2000-2009 онуудад гарсан түймрүүдийг л хамруулав.
Ийм статистик мэдээг, хүнд ойлгомжтойгоор ГМС (GIS) ашиглан үзүүлж болохыг харуулав.

Wednesday, April 6, 2011

“Газарзүйн Мэдээллийн Системийн Үндэс” ном орчуулагдан хэвлэгдэхэд бэлэн боллоо.

Миний нэрийг О.Алтансүх гэдэг бөгөөд 2008 онд ITC-г ус судлалын чиглэлээр магистрын зэрэгтэй төгссөн. 2009 онд ITC-ийн ректор Мартиен Моленаар Монголд айлчлах үеэр тус сургуулийн сурах бичгүүдийг орчуулах хүсэлтээ гаргаж, тус ондоо Principles of GIS and RS номнуудыг орчуулах албан ёсны эрхийг МУИС-ийн ГГС-ийн нэр дээр авсан билээ.

Тус хугацаанаас хойш ГГС-ийн хамт олон бид эхний номыг орчуулахыг ажлыг чанарын өндөр түвшинд хийх ажлаа эхлээд өнөөдөр үр дүнгээ үзэхэд бэлэн боллоо.

Гэвч тус номыг хэвлүүлэхэд санхүүгийн хувьд ITC төгссөн та бүхнээс тусламж авахад хүрээд байна. Учир нь номын эх нь нийт А4 хэмжээтэй 272 хуудас бөгөөд үүнээс 216 хуудас нь өнгөт хэвлэлтэнд хамаарна. Тус ном нь олон өнгөт зураг, тайлбартайгаар хэвлэгдэх болно.

Бид хэд хэдэн хэвлэлийн газраас номыг чанарын өндөр түвшинд хэвлэх үнийн саналыг авсан бөгөөд тэдгээрээс “Мөнхийн үсэг” компани хамгийн хямд үнийг санал болгосон. Тус номыг 500 хувь хэвлүүлэхэд 5 750 000 төгрөг хэрэгтэй ба одоогоор 2 000 000 хуримтлуулаад байна.

Энэ захидалаараа дамжуулан та бүхэнд дээрх мэдээллийг хүргэхийн хамт бидний ажлыг дэмжиж хэвлэлийн зардалд өөрийн хувь нэмэрээ оруулахыг хүсэж байна. Энэхүү номны спонсор болсоноор та бүхэн Монгол улсын ГМС-ийн хөгжилд хувь нэмэрээ оруулж байна гэдэгтээ итгэлтэй байж болно.
Учир нь энэ ном МУИС-ийн ГГС дээр шинээр нээгдсэн ГМС мэргэжилтэн бэлтгэх ангийн үндсэн сурах бичиг байдлаар ашиглагдана.

Тус номны хэвлэлтэнд санхүүгийн дэмжлэг үзүүлсэн хувь хүн, албан байгууллагын танилцуулгыг номтой хамт хэвлүүлэхээс гадна хүн тус бүрд тодорхой тооны номыг хүргүүлэх болно.
Энэ нь тус номоор дамжуулан өөрийн байгууллагын танилцуулгыг мэргэжлийн хүмүүст хүргэх боломж нээгдэнэ.

Та бүхнийг энэ хүсэлтийг хүлээн авна гэдэгт эргэлзэхгүй байна.

Хүсэлтийн хариуг altansukh22@yahoo.com, altansukh@num.edu.mn цахим хаягаар хүлээн авна.

Та бүхэнтэй биечлэн уулзаж чадаагүйд хүлцэл өчье. Одоогоор миний бие Оксфордын Их Сургуульд судалгааны ажлаар ажиллаж байгаа бөгөөд тун удахгүй Монголдоо очоод номоо хэвлүүлнэ. Та бүхний ирүүлсэн хариуны дагуу ГГС-иас холбогдох болно.

энд -ээс номны тоймыг харна уу.

Доктор О.Алтансүх
Radisson Lexington hotel
Powered by Best Free Counters