Friday, September 23, 2011

Япон тагнуул дагуул хөөргөлөө

Багаж 60см хэмжээтэй зүйлийг харж чадна

Тагнуул дагуул “Когаку-4” Танэгасима сансрын буудлаас H2A пуужингаар хөөргөсөн байна.
Энэ амжилттай хөөргөлтийн тухай Японы агаарсансрын агентлаг JAXA мэдээлсэн байна. Цаг агаарын таагүй байдлаас шалтгаалан уг хөөргөлт 3 удаа хойшилжээ. Өнгөрсөн бүтэн сайн өдөр л гэхэд “Роке далайн хуй салхи тухайн орныг бүрхэн авчээ.
Ийнхүү тагнуул хөөргөх болсон Япончуудын шалтгаан нь Хойд Солонгосын пуужинт хөтөлбөр юм. Япон улс уг цувралын 3 дагуултай билээ. Гурав дахь нь буюу “Когаку-3” 2009 оны 11-р сард хөөргөгдсөн. Mitsubishi  Heavy  Industries –ийн хийсэн “Когаку-4” нь сансрын замнал буюу орбит дээрээ хуучирсан “Когаку-2”-г орлох зориулалттай. Маш нууцлагдсан баримтуудаас ганцхан зүйл тодорхой байгаа нь сансраас хэдэн зуун километр газрыг ажиглахаас гадна 60см зүйлийг харж чадах гэнэ. Цэргийн зориулалттай мэдээлэл цуглуулахаас гадна том аюул гамшгийг урьдчилан мэдээлэх юм байна.
Шинэ дагуулыг хийхэд Япон улс 468,67 сая доллар, зөвхөн хөөргөхөд л 130,54 сая доллар тус тус зарцуулжээ.
Тагнуул дагуул өөр хоёр радар дагуултай хамт, хамгийн багадаа хоногт нэг удаа Дэлхийн аль нэг зүйлийн зургийг авна. 2012 онд Япон улс хуучирсан хоёр радар дагуулаа солих зорилгоор бас хоёр радар дагуул хөөргөхөөр төлөвлөөд байгаа юм байна.
2011 оны 9 дүгээр сар 23. http://www.izvestia.ru/news/501681

Thursday, September 22, 2011

Гео-мэдээлэл сонирхогчдын 9-р сарын уулзалт


Posted: 21 Sep 2011 06:45 PM PDT
Гео-мэдээлэл сонирхогчдын 9-р сарын уулзалт амжилттай боллоо

Өчигдөр 2-3 сар завсарласан уулзалтаа дэмжигчдийнхээ (ялангуяа Одбаяр ахад баярлалаа) тусламжтайгаар дахин амжилттай зохион байгууллагдлаа. Уламжлал гэмээр ч юмуу үйл ажиллагааны танилцуулга, дараахь саруудад уулзалтын тов болон сэдвүүдийн танилцуулгаар уулзалт маань эхлэлээ.

  • Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-ийн Монгол дахь хөтөлбөрийн газрын Газарзүйн мэдээллийн систем (ГМС)-ийн хэрэглээ, ашиглалт - Д.Санжмятав, WWF-ийн Монгол дахь хөтөлбөрийн газар
  • Ландшафтын зүйлүүдийн аргазүйг "Зүйлд тулгуурласан Зүүн бүсийн байгаль хамгаалал" төсөл хэрэглэсэн нь - Л.Очирхуяг, Зэрлэг амьтдыг хамгаалах нийгэмлэг (WCS)-ийн Монгол дахь хөтөлбөрийн газар
Монгол улсын их сургуулийн Газарзүй геологийн сургууль Нидерландын Твенти их сургуулийн Гео-мэдээлэл, дэлхий судлалын факультетийн албан ёсны зөвшөөрөлтэй "Газарзүйн мэдээллийн систем (ГМС)-ийн үндэс" ном хэвлэгдэн худалдаанд гарсан болон дараа 7 хоногт нээлтийн үйл ажиллагаа болохыг тус сургуулийн багш, проф Д.Болорчулуун танилцууллаа.

Уулзалтын фото зурагнууд болон илтгэлүүдийг үзье гэвэл энд дарна уу.

Мөн уулзалтын төгсгөлд дараахь саруудад болох уулзалтуудыг МУИС, ГГС дээр зохион байгуулах, 11-р сард болох ГМС-ийн өдөр (GIS day)зохион байгуулалтын талаар хэлэлцүүлгэ явагдлаа.

Уулзалтанд ирсэн та бүхэнд баярлалаа.

Monday, September 19, 2011

Зарлал: 9-р сарын уулзалт (Geo-meeting)


Зарлал: 9-р сарын уулзалт (Geo-meeting)

Энэ сарын уулзалт нөгөөдөр буюу 9-р сарын 21-ны өдөр 18:30 - 20:30 цагын хооронд Цаг уур орчны шинжилгээний газар (ЦУОШГ)-ын хурлан танхимд болно. Уулзалтын хөтөлбөр:

18:30 - 18:40 Бүртгэл, уулзалтын танилцуулга

18:40 - 19: 10 Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-ийн Монгол дахь хөтөлбөрийн газрын Газарзүйн мэдээллийн систем (ГМС)-ийн хэрэглээ, ашиглалт - Д.Санжмятав, WWF-ийн Монгол дахь хөтөлбөрийн газар

19:10 - 19:30 Завсарлага

19:30 - 20:00 "Зүйлд тулгуурласан Зүүн бүсийн зүйлүүдийн хамгаалал" төслийн үр дүн -Л.Очирхуяг, Зэрлэг амьтдыг хамгаалах нийгэмлэг (WCS)-ийн Монгол дахь хөтөлбөрийн газар

20:00 - 20:10 Монгол ном: Газарзүйн мэдээллийн системийн үндэс - О.Алтансүх, МУИС, ГГС

20:10 - 20:30 Хэлэлцүүлгэ

Төлбөр: ҮНЭГҮЙ
Санаачлагч: “Гео-мэдээлэл” блог (http://mongeoinfo.blogspot.com/)
Зохион байгуулагчид:
Монголын Гео-мэдээлэл зүйн судлаачдын холбоо
Дэмжигчид:
“Геомонгол” блог (http://geomongol.blogspot.com/)
“Remote sensing&GIS” блог (http://rsgis-od.blogspot.com/)
Radisson Lexington hotel
Powered by Best Free Counters